1700 жилийн настай Буддагын хөшөөг нийтэд дэлгэлээ

А.Анар-Эрдэнэ


Пакистан улс өөрийн нутаг дэвсгэрээс олдсон 1700 жилийн настай “Нойрсож буй Будда”-гийн хөшөөний үлдэгдэлийг нийтэд дэлгэлээ. Эртний Буддын шашны соёлын бүтээлүүд ихээр олддог Хибер Пахтунхва мужаас 88 жилийн өмнө олдож байсан уг хөшөөний өндөр нь 14 метр аж. Маурын хаан Ашокийн захиргаан байх үедээ Буддын шашинтнуудын төв байсан тус бүс нүтгийн буддын шашин 2300 гаруй жилийн түүхтэй гэнэ.

Буддын соёлын өв болсон хөшөөг ийнхүү нийтэд дэлгэж буй нь исламын хатуу уламжлалтай пакистанчуудын шашин хоорондын харилцааг зөөлрүүлэх, мөн жуулчды урсгалыг нэмэгдүүлэх давхар зорилготой ажээ. Пакистан улсад исламын бус шашинтай цөөнхийг ялгаварлах, хавчин гадуурхах нь энгийн үзэгдэл төдийгүй тус улсын Засгийн газар нь хүртэл исламын бус соёлын өвүүдийг хүлээн зөвшөөрөхдөө хойрго ханддаг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд шашин хоорондын энэхүү байдал өөрчлөгдөж эхэлж байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)