Дахин хоёр иргэн уурхайн осолд өртжээ

Eagle.mn


Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад  ирсэн байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ.

Нурангид тус дүүргийн иргэн 47 настай, эрэгтэй О, 28 настай, эрэгтэй Э нар дарагдсан байгаа бөгөөд иргэд гэмтэж бэртсэн эсэх нь тодорхойгүй байна. Осол болсон мөргөцөгт нуралт дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хоёр хоногийн өмнө тус дүүрэг дөрвөн иргэн уурхайн осолд өртөн нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж эмнэлгийн тусламж үзүүлсэн билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)