“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Eagle.mn


Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, долоо дахь жилдээ уламжлал болгон зохиож буй монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачууд оролцох аж.

Монгол бахархлын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн санаачилгаар  "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулаж эхэлсэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн нээлт 11 дүгээр сарын 17-ны баасан гарагийн 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

Үзэсгэлэнг 11 дүгээр сарын 23-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Муу сайн гэдгийг хамт бичих үү?

    0 0 Хариу бичих
    • тусад нь

      0 0