И.Алиев Европын зөвлөлийг сүрдүүлэв

Eagle.mn


Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Европын зөвлөлийн зүгээс шахалт үзүүлж улс орны улс төрийн дотоод хэрэгт оролцсоор байвал гишүүнчлэлээ эргэн харна гэж мэдэгдлээ. Европын зөвлөл Азербайжаны сөрөг хүчний удирдагчийг шоронгоос суллахыг И.Алиеваас удаа дараа шаардсан учир тэрээр дээрх мэдэгдлийг хийжээ.    

Баку хотод болсон “Ени Азербайжан” намын 25 жилийн ойн ёслолд үг хэлэхдээ И.Алиев Европын зөвлөлийн тэргүүн Турбьерн Ягландыг Азербайжаны Европын зөвлөлийн харилцааг хурцатгасан хэмээн зэмлэн буруушаасан байна.

“Бид Европын зөвлөлд элсээд 15 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд хамгийн идэвхитэй гишүүдийнх нь нэг байсан. Гэтэл саяхан даргаар сонгогдсон нэг хүнээс болж байгууллага, гишүүн орны хооронд хямрал үүсчихлээ. Бид энэ хямралын эхийг тавиагүй” хэмээн И.Алиев мэдэгджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)