Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.

Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан байна.

Засгийн газар эхний ээлжинд 21 мянган айл өрхийг эрчим хүчээр шат дараатай хангаж, энэ жил 68, ирэх жил 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр утаа ялгаруулдаг 21 мянган яндан байхгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.

“XXI зуунд, улсынхаа нийслэлд гэрэл цахилгаангүй амьдардаг байж таарахгүй. Манай Засгийн газар ойрын хоёр жилд Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Улс орон тусгаар улс байхын тулд хүнсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч, нефть, харилцаа холбоо, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх ёстой. Эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар нэмэгддэг бол эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдаж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай. Иймээс Засгийн газар Шивээ-Овоо, Тавантолгой, Багануур, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцыг барьж, “ДЦС-3”-ыг өргөтгөн “ДЦС-4”-ийн шинэчлэлд онцгой анхаарна гэлээ.

“ДЦС-4”-ийн хамгаалалтын зурвас, тэр дундаа байгууллагын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон тухай мэдээлэл надад ирсэн. Улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна гэж  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 

Цаашид төрийн ажилд сэтгэл гаргаж, сахилга, хариуцлага, дэг журамтай, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлагад анхааруулав.

“ДЦС-4” компани төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70, Улаанбаатар хотын дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 1400 хүн ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ

    0 0 Хариу бичих
  2. aa bitgii hudlaa hutsaad bai tgel neeh uwul aisui geheer l utaa arilgana tegne ingene geel hudlaa baahan tusuw gargaal heregjuulj hiigeed giiguulsen yum negch bhgui shuu

    0 0 Хариу бичих
  3. ene unen hudlaa p...a shuu

    0 0 Хариу бичих
  4. Hurelsuh l gehiin ene bid 2 bugdiig n hiitsen bzishde tgleech bugdiig n erchim hucheer ha ngalaa geed utaa 80% buurahgui shde

    0 0 Хариу бичих
  5. Ашгүйдээ, хотод амьдардаг хэрнээ тог цахилгаангүй айл олон байдаг. Бүгд дулаантай болчихвол хотын утаа бага ч гэсэн хасагдана. Ерөнхий сайдын ажил хэрэг ахицтай байнадаа.

    0 2 Хариу бичих
    • ДЦС 4-ын удирдлагууд угийн өөрсдөө нүүрс , мазутаа бэлдээд цаашид хийх ажлаа танилцуулсан байна. Тэрнээс Хүрэлсэх нүүрсийг нь зөөж өгөөд , өрийг нь дарчихсан юм бол алга. Зүгээр л хүний хийх гэж байгаа төсөл санааг өөрөө хийх гэж байгаа мэтээр л бүлт үсэрсэн байнадаг. Хүний хийх гэж байгаа юмыг очиж танилцсан болоод өөрөө хийх гэж байгаа юм шиг болгодог нь одоо ажил болоо юу тэ. ?

      4 0
  6. Hvrelsvh hudlaa tsarai gargasn yg 2r nvvrtei ymaa neree iim hvn yaaj MaH awj ywh ym bee

    0 0 Хариу бичих
  7. Угийн захирал , удирдах зөвлөлүүд нь бүх юмаа шийдээд жин тан болгоод төсөл боловсруулаад ажлаа хийж байхад нь очиж эрх мэдлээрээ далайлгачихаад тэрийгээ өөрийнх нь засгийн газар хийж байгаа аятай харагдуулах гэсэн л нэг арга байна. МАН-ын даргын сонгууль ойртож байгааг ч хэлэх үү тэрүүхэн тэндээ юм хийсэн болж сайн эрх мэдлээрээ түрий бариж байх шив дээ.

    3 0 Хариу бичих
  8. Хүрэлсүх миний хүү САЙДынхаа ажлаа л хийж байвал болох нь тэр. Тэр Намын дарга нтрт өрсөлдөөд яахвээ. 2 туулай хөөсөн хүн хоосон хоцорно шүү.

    0 0 Хариу бичих