Тогтвортой хөгжлийн үндэсний форум болно

А.Санчир


Үндэсний хөгжлийн газар, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумыг маргааш зохион байгуулах гэж байна.

Энэхүү форумаар НҮБ-аас гаргасан Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын долдугаар заалт буюу хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийт хүн амыг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах зорилтод тулгуурлан олон улсын судлаачид болон үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцаж, илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх ажээ.

Форумд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Конвенторын их сургуулийн багш, судлаач Ф.Кругер, Тайландын нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалын институтын сангийн тэргүүн А.Лексакундилок, ХБНГУ-ын “Миттелштанд интернэшнл” группийн захирал Ш.Байссвенгер зэрэг гадаадын эрдэмтэн, судлаач, бизнесийн байгууллагын  төлөөлөгчид оролцох юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)