Б.Баатархүү: 25-35 насны таван иргэн хар тамхи хэрэглэж байгаад баригдсан

С.Цолмон


ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа н.Цэнгэлхүү "Засгийн газрын хуралдаанаас хараа хяналтгүй тэнэмэл хүүхдүүд, гэр оронгүй хүмүүстэй холбоотой арга хэмжээ авах ажлыг даалгасан. Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн 13:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 300 гаруй насанд хүрсэн хүн, хүүхэд, орон нутгаас 100 гаруй насанд хүрсэн иргэн, 20 гаруй хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэн ажиллаж байна" гэв. Хараа хяналтгүй хүүхдүүд 10-14 насныхан бөгөөд ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж.

Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга "Хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийн гэрээсээ дайжих шалтгаан нь гэр бүл салалт, эцэг эхтэйгээ таарахгүй байх, хараа хяналт сулрах зэрэг байдаг" гэлээ.

Түүнчлэн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүнээс 311 үйлдэлд 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдүүлсэн байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэний гэрт хар, тамхи мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Улмаар Хар тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулахад 25-35 насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис хэрэглэдэг хэрэглүүрийг зүйлсийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр баривчилж, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Мэдээлийг бүтнээр нь хүргэе. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Үндсээр нь устгах хэрэгтэй. Хар тамхи гэж зүйл монголын хэлээр орох ёсгүй шүү.

    0 1 Хариу бичих