Хонгил ухан банк дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

А.Анар-Эрдэнэ


Энэтхэгийн төрийн өмчит Барoдa банкийг дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Мумбай хотын Барадо банкийг дээрэмдсэн этгээдүүд банкинд нэвтрэхдээ ашигласан 8 метр хонгилыг 4 сарын турш ухсан байжээ. Гэмт этгээдүүд Барoдa банкны 225 сейфны 30-ийг тонон бэлэн мөнгө, үнэт эдлэл хулгайлсан бөгөөд банкинд учирсан хохирлын хэмжээг тооцож гаргаж амжаагүй байгаа аж. Мумбай хотын цагдаа нарын мэдэгдсэнээр гэмт этгээдүүд хонгил ухахдаа Барoдa банкны хажуугийн хоосон газрыг түрээслэн хүнсний мухлаг нээн ажиллуулж байжээ. Тэд ухсан хонгил зэргэлдээх 5 дэлгүүрийн доогуур дайран гарсан аж. Ийнхүү мухлагаа ажиллуулах хугацаандаа сэжиг авахуулалгүй байж чадсан гэжээ. Өнгөрсөн бямба гарагийн оройн гэмт этгээдүүд эртнээс төлөвлөснөөрөө ухсан хонгилоороо дамжин банкинд нэвтэрч хулгай хийснийг банкны ажилтнууд 2 хоногийн дараа буюу даваа гарагт мэдэж цагдаа дуудсан гэнэ. Банк ухсан этгээдүүдийг Энэтхэг улс даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. bugdiin uhahgui tenegiin . bolj bolj odoo mongolruu zugtaad ir manai end neg togloomon selemtei zaluu bga terentei hamt humuusiig selemd

    0 0 Хариу бичих
  2. их л сайн мэдээлэлтэй бждээ 225-аас 30-г нь хоосолж бдаг

    0 0 Хариу бичих
  3. Сайн хийсэн бштээ тэгээд 2 хоногийн дараа мэдэгдэж бдаг ккк

    0 0 Хариу бичих