Айдас, гайхамшгийг хослуулсан уран баримлууд

Л.Эрдэнэжаргал


Баримал гэдэг урлагийн үзэсгэлэнт төрлөөр хот, гудамжаа чимэглэх явдал олон зуун жилийн түүхтэй гэдэг. Улсынхаа, хотынхоо бэлгэ тэмдэг болсон сүрдэм сайхан, үзэсгэлэнтэй, дуу алдам, басхүү бие арзайлгам олон төрлийн уран баримлууд байдгаас онцгойлон жихүүдэс төрүүлэм атлаа гайхалтайгаар урласан баримлуудыг түүвэрлэн танилцуулья.

16. Урсаж буй толгой

Техасын South Padre Island-ын далайн эргийн элсээр урласан Guy Olivier Deveau-ийн уг баримал сэтгэлд таатай биш ч уран бүтээлчийнхээ гарын урыг илтгэсэн гайхалтай бүтээл болжээ.

15. “Үхлийн үнсэлт”

Испаний Барселона хотыг өвөрмөц байдлаараа чимэглэн орших Үхлийн үнсэлт хэмээх уг баримлыг 1930-аад оны үед залуу барималч урласан гэдэг. Уран бүтээлчийн нэр маргаантай хэдий ч Ingmar Bergman-ний алдарт The Seventh Seal киноноос сэдэвлэгдсэн хэмээдэг.

14. Хөх Мустанг

АНУ-ын Денверт орших Хөх Мустанг баримлыг Blucipher хэмээн нэрлэх нь бий. “Энэ бол тамаас ирсэн азарга” гэж Хөх Мустангийг бүтээсэн Luis Jimenez тайлбарлажээ. Сүр хүч төгөлдөр мустангийг аймшигтай болгож буй ганц зүйл нь түүний час улаанаар эргэлдсэн нүд гэж олон хүн хэлдэг.

13. Бодит байдал

Damien Hirst-ийн бүтээсэн 20 метр өндөр бие давхар эмэгтэйн баримал Bristol Channel aралд сүндэрлэн боссон цагаасаа өнөөг хүртэл иргэд, жуулчдын анхаарлыг татсаар буй. Хөшөөний зүүн талаас илүүтэй баруун талын харагдац онцгой. Учир нь энэ талаас бие давхар эмэгтэйн биеийн дотоод бүтцийг тун нарийн урлахын зэрэгцээ хэвлий дэх хүүхдийг хүртэл харуулсан байдаг.

12. Victor`s Way цэцэрлэгт хүрээлэнгийн Эзэд

Ирландад байдаг Victor`s Way цэцэрлэгт хүрээлэнгийн эзэд нь ихэнх хүний төсөөлдөг шиг ан, амьтад бус элдэв аймшигт дүрст баримлууд гэж хэлэхэд хилсдэхгүй. Нууранд дундах аймшигт шулам, өрөөлийн тасарсан гар дахь хутгаар өөрийгөө хувааж буй эмэгтэйн баримлууд жихүүцэм хэдий ч сонирхол татам.

11. Мөлхөж буй нялхас

Чехийн Прага хотын мөлхөж буй хүүхдүүдийг дүрслэсэн баримлууд эгдүүтэй гэхээсээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. David Cerny-гийн урласан үлэмж биет нялхас зөвхөн гудамжнаа ч биш Прагын үндэсний телевизийн цамхаг өөд ч авирч чаддаг ажээ.

10. Сүсэг бишрэлийн нөмрөг

Европт ихэр нь байдаг уг баримлыг харсан анхны сэтгэгдэл үл мэдэх их хүчнээс айх айдсыг төрүүлэх шиг болдог. Австрийн Сальцбургийн Цогчин дуганы үүдэнд байрлах сүсэг бишрэл, айдас, биднийг чимээгүй дагах үл танигдах нэгний тухай хүйтэн бодол төрүүлэн олон жилийг угтаж, үдэн орших аж.

9. Амьгүй морьтон

Чех улсын хот, гудамж, барилга байгууламжийг чимэглэгч жихүүцэм уран баримал ганцаар тогтохгүй. Үхсэн морь унасан  Хаан Винцесласын баримал Прага хотын төвд бий. Анх хотын төв гудамжинд байсан уг баримлыг хожим Lucerne худалдааны төвийн үүдэнд нүүлгэн байрлуулсан.

8. Дүүжлэгдсэн хүү

Белгийн Гентийн нэгэн барилгын хананаас дүүжлэгдсэн хүүгийн баримлыг анх харсан хүн бүр айн цочирддог гэнэ. Гуниг харуусал, айдас жихүүцэл төрүүлэм уг баримлыг урласан эзэн нь өнөөг хүртэл тодорхой бус хэвээр ажээ.

Оршуулгын газрын Оршин суугчид

6. Аргентин, Буэнос- Айрес

La Recoleta оршуулгын газар

4. Англи, Лондон

 Highgate оршуулгын газар

3. Франц, Парис

Père Lachaise оршуулгын газар

1. Итали, Милан

The Cimitero Monumentale 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)