Буутай этгээд 4 хүний аминд хүрчээ

А.Анар-Эрдэнэ


АНУ-ын Калифорни мужийн Ранчо-Техама хэмээх жижиг суурин газрын бага сургууль болон бусад газарт нэгэн этгээд энгийн иргэд рүү гал нээжээ. Уг явдлаас болж дөрвөн хүн нас барж, 10 хүн шархадсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 8 цагт болсон уг хэрэг Ранчо-Техама бага сургуулийн ойролцоох автозам дээр болжээ. Зэвсэгт этгээдийг цагдаа нар буудан хөнөөсөн гэсэн баттай бус мэдээлэл цацагдаад байна. Гэмт этгээдийн хэн болох, чухам ямар шалтгааны улмаас галт зэвсгээр халдлага үйлдэх болсныг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байна. Буун дуу гарч эхлэхэд ойролцоох бага сургуулийн багш нар хичээлээ шууд зогсоон, хүүхдүүдээ ширээн доор орохыг сануулж, тусламж дуудан 911 лүү залгажээ. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АНУ чинь яачихсан улс вэ? тэр буу шийдэм худалдаалах хууль юмаа бодолцмоор юм. өрхийн тооноосоо илүү буу иргэд нь эзэмшдэг гэв үү? утгагүй. Ардчилалын эх нутаг гээд байдаг. ардчилал, аллага 2 нь урвуу хамааралтай л баймаар юм.

    0 0 Хариу бичих