Б.Хурцын тухай нээлттэй сонсгол явуулахыг 21 гишүүн дэмжжээ

Eagle.mn


УИХ томилгоо хийхээсээ өмнө тухайн албан тушаалд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол явуулах зохицуулалтыг  Нийтийн сонсголын тухай хуульд заасан байдаг. Хамгийн багадаа 19 гишүүн гарын үсэг зурж санал гаргасан тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу АТГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоосоо өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаад байгаа юм. Түүний саналыг 21 гишүүн дэмжиж гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг саналаа сая УИХ-ын даргад өргөн барилаа. Мөн тэрээр Б.Хурцын томилгоог хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөх хүсэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад өгнө гэдгээ хэллээ. Учир нь, тус Байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж Б.Хурцыг БНСУ-ын Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсгол явуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьж байгаатайгаа холбогдуулан мэдээлэл хийхдээ сэтгүүлчдийн  асуултад дараахь байдлаар хариуллаа.

-Б.Хурц таныг шүүхэд өгсөн гэсэн. Энэ тухай танд албан ёсоор мэдэгдсэн үү?

-Намайг шүүхэд өгсөн гэж сонссон. Би хуульч хүн. Асуудлыг баримттайгаар гаргаж тавьдаг. Б.Хурцын хууль бус үйлдлүүдийн тухай баримт надад хангалттай бий. Би хүн гүтгэдэг, хэн нэгэн хүний мууг үздэг хүн биш. Хууль тогтоогчийнхоо хувиар ажлаа хийж байна.

-Нээлттэй сонсгол явуулах санал өргөн барьсан тохиолдолд хэд хоногийн дотор зохион байгуулах ёстой вэ. Хуульдаа юу гэж заасан байдаг юм бэ?

-Нийтийн сонсголын тухай хуульд 14 хоногийн дотор товлох ёстой гэсэн заалт бий. Яаралтай гэж үзвэл үүнээс ч наана зохион байгуулж болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Батзандан юу ч билээ дээ. Адуу vргэхээр илжиг ч бас vргэв гэдэг шиг юм болоод юу хийнээ. Чиний зохион байгуулсан 7сарын 1 -ны хэрэг явдалын дэргэд Хурцын асуудал юу юм бэ?

    0 0 Хариу бичих
  2. Батзанданг дэмжиж байна. Дараагийн еронхийлогч болоорой

    0 0 Хариу бичих
  3. ХУРЦ ДАРГА Л АЛЖ БАЙНА АА. САЙХАН ШҮҮ. ЭНЭ УЛС ТӨРЧИДТЭЙ ИНГЭЖ АЛАЛЦАХ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ

    0 0 Хариу бичих
  4. erhem TEG.n darga hurts tand amjilt husie. ene nyamdorjiin sanaa n mash todorhoi haragdaj bgaa buguud batzandan metiin turshiltiin tuulainuud gutsaad nemer olohguidee hoorhii

    0 0 Хариу бичих
  5. Vnen xezeed yalna. . . Amjilt.xiibel bvv ai aibal bvv xii gedeg vnenii tuluu temtseej mongolchyydaa ard nyygdaad yaxab be.

    0 0 Хариу бичих
  6. 56 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ ХУРЦАД АМЖИЛТ ШҮҮ ХАМАА ЧИ БОЛ ДИЙЛДЭХГҮЙ ХҮН ЮМ БАЙНА.

    0 0 Хариу бичих