Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гарын үсэг цуглуулж байна

Eagle.mn


УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдад томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар УИХ-ын чуулганы хуралдаанд нээлттэй сонсгол сонсох санал гаргажээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий аж. Ж.Батзандан энэ талаар гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд хүсэлтээ өнөөдөр УИХ-д өргөн барихаар болсон байна.

Энэ талаар тэрээр “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. Тиймээс шалгах ёстой” гэж байв. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгөөд байгаа юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)