Мэндчилгээ

Eagle.mn


Одоогоос 22 жилийн өмнө буюу 1995 оны 11 дүгээр сарын 15-нд “Ийгл” телевиз байгуулагдаж, Монголд өргөн нэвтрүүлгийн нэгэн шинэ суваг эфирээ цацаж байв. Тухайн үед “CNN”-ий мэдээг хүргэж байсан телевиз маань 1996 оны 4 дүгээр сарын 15-наас Монгол улсад өрнөж буй үйл явдлын мэдээг шуурхай түгээж эхэлсэн түүхтэй.  

Мэдээлэл, сурталчилгаа, танин мэдэхүйн шинэ ертөнцийг Монголд авчрах өрнүүн уриатай “Ийгл ТВ” өнгөрч буй 22 жилийн хугацаанд үзэгч олондоо мэдээ, мэдээлэл хүргээд зогсохгүй Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, чөлөөт, ардчилсан нийгмийг бүтээн байгуулахад хэвлэл мэдээллийн хувьд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн гэж бид бахархалтайгаар үздэг. Бид үргэлж олон нийтийн дуу хоолойн индэр болж тулгамдсан аливаа асуудлыг анхаарлын төвд авчирч, шийдвэр гаргагчдад хүргэж ирсэн хариуцлагатай үйл хэргээрээ бахархдаг. 

Монгол улсын анхдагч мэдээллийн төрөлжсөн сувгийн хувьд “Ийгл” телевиз медиа салбарын өөрчлөлт, хөгжлийг тухай бүрт мэдэрч түүнд  тохирох зохион байгуулалтыг хийж ирсэн бөгөөд өдгөө “Ийгл Ньюс” телевизээс гадна Eagle.mn цахим хуудас, “Ийгл ФМ” радио, “Үндэстний Тойм” сэтгүүл, “Ардын Эрх” сонин, “Eagle News Social” олон нийтийн сүлжээ хуудсыг эгнээндээ багтаасан Монголын медиа корпораци болон өргөжин тэлээд байна. Мөн бид энэ оноос мэдээллийг шуурхай, тасралтгүй, цогц байдлаар Бүрэн зураглан хүргэх чин зорилго тээн интерактив редакцийг бүтээх сэтгүүл зүйн шинэ тутам үйл хэрэгт ханцуй шамлан ороод байгаа юм.

“Ийгл Ньюс” телевизийн тасралтгүй мэдээллийн урсгал дунд бидэнд хандан асуудал бүхнээ хуваалцаж, алдаа гаргасан үед утас цохин санал, шүүмжээ илгээдэг хамгаас эрхэм хүлээн авагчид, үйл явдал, үзэгдэл бүрийг нягтлан тайлбарладаг бидний ямагт холбогддог эх сурвалж, мэргэжилтнүүд болон Монголын медиа корпорацитай хамтран ажилладаг байгууллага, хамт олон Та бүхэнд хамтдаа туулж буй 22 жилийн ойн мэндчилгээг хүргэж байна.

Мөн өнөөдрийн түүхийг бүтээхэд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн үе үеийн уран бүтээлчид Та бүхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

МОНГОЛЫН МЕДИА КОРПОРАЦИ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Монголын No.1 мэдээллийн суваг!

    0 0 Хариу бичих
  2. НЭР БОЛ ХЭВЭЭРЭЭ ТОМ БАЯН УЛС ТӨРЧДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОДОГ БОЛЦОН

    0 0 Хариу бичих
  3. bayar hurgey

    0 0 Хариу бичих