“ОХУ 2018” ДАШТ-д оролцох сүүлчийн багаар Данийн шигшээ тодорлоо

“ОХУ 2018” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээнд оролцох сүүлчийн эрхийг Данийн хөлбөмбөгчид авлаа. Тэд нутагтаа Ирландтай 0:0-ээр тэнцсэн ч өнгөрсөн шөнө талбайд нь 5:1-ээр бутниргэж энэхүү эрхийг хүртсэн юм.

Иралндчууд тоглолтыг урамтай эхлүүлж, зургаа дахь минутад Шейн Даффи гоол оруулан тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч зочид эхний хагаст хоёр гоол оруулж, сүүлийн хагаст гурвыг нэмснээр ДАШТ-ий эрхийг нүүр бардам авсан юм. данийн багийн Эриксен энэ тоглолтод хет трик хийж багийнхаа ялалтад голлох үүргийг гүйцэтгэжээ.  

ДАШТ-ий сугалаа ирэх сарын 1-ний өдөр болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)