Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Eagle.mn


Энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтэн, явган шуургатай байна. Маргааш буюу 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 14,15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 20-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 15-нд зарим газраар 12-14м/с, 16-нд ихэнх нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 14,16,17-нд хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.   

Төвийн аймгуудын нутгаар: 14, 20-нд Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. 14,16,17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.  

Зүүн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн зарим газраар, 14,17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 16-нд ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 12-14 м/с явган шуурга, 16-нд 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.  

Говийн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр,  18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 17-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)