Зимбабвед төрийн эргэлт гарсан байж болзошгүй

Х.Батсайхан


Генерал К.Чивенга

-Зимбабвегийн төв радио эфирээ зогсоож, нийслэл хотод дэлбэрэлт болжээ-

Зимбабве улсад төрийн эргэлт хийгдэж байж магадгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Ерөнхийлөгч Р.Мугабе өөрийг нь залгамжлах магадлалтай гэгдэж байсан дэд ерөнхийлөгч Эмерсон Мнангваг албан тушаалаас нь огцруулж, залуу эхнэр Грейс Мугабегаа түүний оронд тавихыг санаархсаны дараа генерал Константино Чивенга цэргээ эрх баригчдын эсрэг хөдөлгөсөн гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Чивенгагийн цэргүүд нийслэл Хараред аль хэдийнэ орж ирсэн бөгөөд төрийн эргэлт хийх үйл явц эхэлсэн байж магадгүй гэж аиглагчид үзэж байна. тус улсын төв радио өчигдрөөс эфирээ хааж ажиллахгүй болсон, хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон зэрэг нь үүний шинж тэмдэг байж болохыг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Грейс Мугабе 93 настай нөхрийнхөө залгамжлагч болох магадлал өндөр байна

Зимбабвегийн тал одоогоор энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин Тус улсаас Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад суух элчин сайд нь “Төрийн эргэлт болоогүй, ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэжээ.   

Генерал К.Чивенга Р.Мугбегийн намын Зимбабвегийн улс төрөөс хүчээр арчиж хаяна гэх мэт хурц хурц мэдэгдлүүд хийж байсан нэгэн аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, түүний цэргүүд Зимбабвегийн төв радиог эзэлсэн нь үнэн бөгөөд, ажилтнуудад тайван байхыг сануулж, өөрсдийг нь хамгаалахын тулд л орж ирсэн гэсэн ойлголтыг өгч байгаа ажээ.  

Хараред цэргийнхэн орж ирснийг батлах гэрэл зураг. (Ройтерс)

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. NAAD NUHRIIG AVCHIRCH MONGOLD TURIIN ERGELT HIILGEY. 76+30-iig alaad hay.

    0 0 Хариу бичих
  2. Зимбйбод юу болох нь бидэнд ямар хамаа байнаа,өөрсдөө үхлүүт хэвтэж байж

    1 0 Хариу бичих
  3. Энэ үнэн байх магадлалтай

    0 0 Хариу бичих