Брексит Английг эмчийн дутагдалд оруулж магадгүй

Х.Батсайхан


Британи Европын холбооноос гарсны дараа эрүүл мэндийн салбарын маш олон ажилтнууд хилийн чанадад гарч магадгүй байгаа гэнэ. “The Guardian” энэ талаар мэдээллээ. Британийн Эрүүл мэндийн холбооны хийсэн судалгаагаар, таван эмч тутмын нэг нь Британийг Европын холбооноос гарвал хилийн чанадад гарч ажиллана гэсэн бодолтой байгаа аж. Английн Эрүүлийг хамгаалах үндэсний албаны 12 мянган ажилтан, албан хаагчдын тал нь хилийн чанадад гарах бололцоог судалж байгаа гэсэн илүү ноцтой дүн ч гарчээ.

Брексит болсны дараа Англиас чадварлаг боловсон хүчин гадагшаа гарах нь тодорхой байсан ч эрүүл мэндийн салбар бусад салбараас илүү хохирох магадлалтай гэдгийг энэ судалгааны дүн харуулсан байна.

Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргаснаас хойш өнгөрсөн есдүгээр сар хүртэлх жил гаруйн хугацаанд Английн Эрүүлийг хамгаалах үндэсний албанаас 10 000 мэргэжилтэн ажлаа орхиж гарчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)