Ч.Лодойдамбын номзүй хэвлэгджээ

А.Санчир


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан Ч.Лодойдамбын номзүйг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн номзүйч В.Түвшинтогтох, О.Долгорсүрэн нар эмхэтгэн хэвлүүлжээ.

Уг номзүйг хийх санаачилгыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Галаарид гаргажээ. Ч.Лодойдамбын ном зүйн эмхэтгэл нь энэ чиглэлээр гарч буй томоохон даацтай бүтээл болжээ. 

Нэрт зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 36-р тогтоолд Ч.Лодойдамбын номзүйг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг тусгасан юм байна. Энэхүү ном зүйг олон улсад ашиглагддаг номзүйн программ хангамжаар IEEE загварын дагуу хийж бүтээсэн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Бас Гармаагийн "Хөгжилтэй туужууд", Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх" зэрэг номыг хэвлэж хүүхдүүдэд уншуулах юмсан.

    0 0 Хариу бичих
  2. Лодойдамба гуайн олон сайхан зохиолуудыг шинээр хэвлэж болдоггүй юм уу.

    0 0 Хариу бичих
  3. Хуучны гоё уран зохиолуудыг өнөө үед яагаад шинээр хэвлэдэггүй вэ? номын дэлгүүр орохоор баахан хөгийн орчуулгын номнууд, хэрэг алга

    0 0 Хариу бичих