М.Уранцэцэг тэргүүтэй жүдочид Нидерландын гранприд барилдана

Б.Тайван


Нидерланд улсад Олон улсын жүдо бөхийн холбооны "The Hague Grand frix-2017" энэ сарын 17-19-нд болно. Тэмцээнд 46 орны нийт 262 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Харин манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин тэргүүтэй 10 жүдоч хүч үзэх юм.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Б.Амартүвшин, 66 кг-д  Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,  73 кг-д Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 90 кг-д Э.Мөнхжаргал нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдий 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид нар оролцох юм байна. Сонирхуулахад гавьяат тамирчин М.Уранцэцэг сарын өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон гранприд түрүүлсэн юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)