"Чингис хаан" одонгоор Н.Түвшинбаяр аваргыг шагнана

Eagle.mn


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. 

Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно. Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл энэ жилийн “Чингис хаан” одон хүртэх эрхмээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчин, олимпийн анхны аварга Найдангийн Түвшинбаяр тодорсон гэсэн мэдээлэл байна. Н.Түвшинбаяр нь 2008 он Бээжингийн олимпоос алт, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэн монголчуудын магнайг тэнийлгэж байсан алдартан билээ. 

Түүнийг анх удаа Олимпийн наадмаас алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн нь үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан, дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлан таниулсан үйл хэрэг тул ийнхүү Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардуулж байгаа бололтой. 

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнажээ. Үүнд:

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав,

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

-Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж,

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

-УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

-Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

-Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Зөв сонголт болжээ. Биднийг яаж баярлууллаа даа.

    0 0 Хариу бичих
  2. Бөх хүн бөх хүнээ шагнана даа. Түвшинбаяр гавьяатай юу гавьяатай. Гэхдээ л энэ сонголт буруу сонголт.

    0 0 Хариу бичих
  3. URA.MONGOL YALNAA

    0 0 Хариу бичих
  4. Яах аргагүй авах хүн бол Түвшинбаяр мөөн

    0 0 Хариу бичих
  5. 2008 ond Mongoliin sportiig serggesen gaviyag ni martaj bolokhgui zuv

    0 0 Хариу бичих
  6. Улс төр, шинжлэх ухаан, урлагийн хүмүүст өгсөн юм чинь спортын алдартандаа өгөх цаг болсон гэж байна. Түвшинбаяр аваргыг шагнах нь ч нүдээ олсон гэж дэмжиж байна. БАЯР ХҮРГЭЕ.

    0 0 Хариу бичих
  7. Энэ ерөнхийлөгчид бөхчүүдээ шагнахаас өөр хийх юм алга уу. Наад хүнд чинь шагнал нь багадаагүй. Түүний оронд оюуны хөдөлмөрийг дэмжиж байж улс орон хөгжинө шүү. Бөхчүүд хөгжүүлдэг юм байхгүй дээ.

    0 0 Хариу бичих
  8. ochirbat, gonchigdorj,demberel, bagabandi, sodnom geed gadaaduudiin zovloh bolj alt baylag uhsan heden tenegt iluudjee ed nart ahadna

    0 0 Хариу бичих