Төсөв батлалцаагүй гишүүд

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2018 оны төсвийн төслийг баталлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ирэх онд ямар байх, ямар бүтээн байгуулалт хийх нь төсвийн хэлэлцүүлгээс шалтгаалдаг. Тийм ч учраас УИХ-ын гишүүн бүр төсвийн хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцдог юм. Харин энэ удаад 2018 оны төсвийн төслийг батлах чуулганы нэгдсэн хуралдаанд нэлээд хэдэн гишүүн оролцсонгүй. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр бол Т.Аюурсайхан, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Н.Оюундарь, Ч.Улаан нар тодорхойгүй шалтгаанаар хуралдаа ирсэнгүй. Мөн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Х.Болорчулуун нар гадаадад, Ж.Эрдэнэбат орон нутагт томилолттой байгаа ажээ. Түүнчлэн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Л.Элдэв-Очир нар эмнэлгийн чөлөөтэй байжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)