ТАНИЛЦ: 2018 оны ТӨСӨВ

Eagle.mn


Монгол Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Ингээд ирэх оны төсвийн ерөнхий задаргааг хүргэе. 

-Төсвийн үндсэн үзүүлэлтүүд-

2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байна. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ.

-Бодлогын арга хэмжээ-

2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд  бодлогын шинжтэй дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. (Энд макро эдийн засгийн онолоос нэгийг жишээ татах ёстой) Үүнд:

1. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана;

2. Үнэт цаасны арилжаанд гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Эдгээр нь бизнэс эрхлэгчдэд олгогдох зээлийн эх үүсврийн  хүү буурах боломж нэмэгдэнэ.

3. Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгоно;

4. Төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангуулж ажиллана;

5. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ;

6. Төсвийн сахилга батыг сайжруулна;

7. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжинэ;

8. Татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно;

Эдгээр нь эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх боломжтой.

-Боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг-

Сурах, суралцах материаллаг үндсэн хэрэгцээг хангах бодлогыг эн тэргүүнд тавьж,  чиг болгон баримталсан болно. Үүнд, Сургууль 3 ээлжгүй болно. Улсын хэмжээнд нийт 82 сургууль баригдана. Он дамнасан сургууль, дотуур барилгыг барьж дуусгана.

Цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд сугалаанд найдахгүй болно. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана. Он дамжсан цэцэрлэгийн барилгыг барьж дуусгана.
Оюутны боловсролын зээл олгоно. Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа тавиу зээлийг 37 мянган оюутанд олгоно.

-Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг-

Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримтласан.

Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл Мэндийн Яаманд хариуцуулна. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд цугларна.
Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг бий болгоно.  - Өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. - Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар буурна. - “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100% санхүүжүүлнэ. - Өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-Нийгмийн халамж-

Өнөөгийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан, иргэдийн амьжиргааны түвшинг тогтворжуулах бодлогын хүрээнд:

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ.  
Тэтгэврийн насыг урагшуулна. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулна. 44,6 тэрбумыг тэтвэрийн санд шилжүүлнэ.
“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50,0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240,0 төгрө олгоно. Нийтдээ “Цалинтай Ээж Хөтөлбөр”-т 72,8 тэрбум төгрөгийг зарцуулна.

-Орон нутгийн хөрөнгө оруулалт ... тэрбум төгрөг-

Орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг асуудлаа тулгамдаж буй орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс:

Орон нутгийн хөрөнгө оруулалт: Нэг аймаг дунджаар 7 тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбумд хүрнэ.
Улаанбаатар хот: Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг бүрэн шийднэ.

-Ил тод лиценз, газрын зөвшөөрөл-

 

Газар, лицензийн харилцааны зохицуулалтаас орлого бүрдүүлнэ. Татваргүйгээр наймалцах, зориулалтын бусаар ашиглаж буй явдлыг таслан зогсооно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг бүрэн дүүрэн, үнэн зөв, ил тод тайлагнах, худалдаалах замаар улсын төсвийн орлогыг 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 2012 онд зээлийн өрөнд төлсөнийг харвал өмнөх жилүүдэд авсан зээл бага бжээ. 2012 оноос хойш зээлийн өр төлбөр огцом өсч бн. 2012-2016 нь үнэнхүү гайтай он жилүүд.

    1 0 Хариу бичих