Ханиад томууны 2017-2018 оны дэгдэлтийн байдал, эмчилгээний чиг хандлага

Х.Батсайхан


Өвөл болж, ханиад өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Амьсгалын замыг өвчлүүлдэг халдварт энэ өвчнөөр дэгдэлтийнх нь оргил үед насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь, бүх хүүхдийн 30 хувь нь өвчилдөг гэсэн статистик байдаг юм байна. Мөн сүүлийн үед халдвар тээгч вирус нь жил бүр шинж чанараа өөрчлөх болсон учраас эмчлэх арга зүйг ч тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байх шаардлага тулгарч байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан таамаглалаар, 2017-2018 оны өвөл сэрүүн бүсийн улсуудад Мичиган (гахайн) Хонконг (шувууны), В буюу Brisban гэсэн гурван төрлийн вирус тархах гэнэ. Дээрх гурвын эхний хоёр нь А, сүүлийн нэг нь В хэлбэрийн вирус юм байна. Хоёулаа агаар дуслын замаар халдана. Хүмүүс дээрх хоёр төрлийн вирусын аль, алинаас дархлаагүй учраас энэ жил ч гэсэн өмнөхийн нэгэн адилаар олон хүн өвчлөх гэнэ. Хамгийн аюултай нь Мичиган бөгөөд 2009 онд дэгдэж олон хүний аминд хүрсэн “гахайн ханиад”-ны вирусын хувирсан хэлбэр юм байна.

Өмнөхөөс ялгаатай нь, одоо ханиаднаас сэргийлэх вакциныг хүүхэддээ хийлгэх боломжтой болсон. Ханиадны вакцин нь дотроо H1N1, H3N2 болон B- хэлбэрийн вируснээс урьдчилан сэргийлэх чанарыг нэг дор агуулсан байдаг аж. Гэхдээ зарим тохиолдолд цочмог харшил өгдөг учраас хийлгэхээс өмнө заавал тест хийлгэх шаардлагатай. Мөн 6-гаас доош сартай хүүхдэд хийж болохгүй гэх мэт хориотой заалтууд байгаа. Өрхийнхөө эмнэлэгт хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нас нь бүр бага бол ягаан дэвтэрийг нь хамт авч очоод хийлгэх боломжтой.

Нэг удаа вакцин хийлгэсэн байхад ханиадаар өвчлөхгүй, өвчилсөн ч харьцангуй хөнгөн тусч байгаа ьалаар вакцин хийлгэсэн хүүхдийн эцэг эхчүүд ярьж байна.  

Гэхдээ хүүхэд бүр, хүн бүр вакцинд хамрагдаж чадахгүй нь тодорхой учраас халдвар авахаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргуудыг өргөнөөр хэрэглэхийг ДЭМБ-аас уриалж байгаа юм.          

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)