Ч.Хүрэлбаатар: 82 сургууль, 127 цэцэрлэг шинээр барина

С.Бүжин


УИХ ирэх оны төсвийг өнөөдөр баталлаа. Төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь, орлого 7.2 их наяд, зарлага 9.7 их наяд гаруй, алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Сургуулиуд гурван ээлжээр хичээлллэхгүй

Ирэх жил боловсролын салбарт 1.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Улсын хэмжээнд нийт 82 сургууль, 127 цэцэрлэг барих юм. Он дамнасан сургууль, дотуур байрны барилгыг барьж дуусгах аж.  Ингэснээр сургуулиуд гурван ээлжгүй болж, ээж аавууд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж сугалаанд найддаг цаг ард үлдэнэ хэмээн Сангийн сайд хэллээ. Түүнчлэн оюутны боловсролын зээлийг үргэлжлүүлэн олгоно. Одоогийн байдлаар оюутнууд арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ гаргаж буй. Харин ирэх онд арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, 5-15 жилийн эргэн төлөх хугацаатай зээлийг 37 мянган оюутанд олгохоор төлөвлөжээ.

Тэтгэвэр, тэтгэмж нэмнэ

Иргэдийн амжиргааны түвшинг тогтворжуулах бодлогын хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ. Тухайлбал, 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119.5 тэрбум нэмэгдүүлэхээр тооцсон байна.  Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах шийдвэрийн дагуу 44.6 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд шилжүүлэх юм байна. “Цалинтай ээж” хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох юм. Энэ хөтөлбөрт 72.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ

Аймаг бүрт долоон тэрбум төгрөг олгоно

Ажилгүйдлийг багасгах, хөдөөгийн хөгжил, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх үүднээс нэг аймагт дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбум төгрөг хуваарилна. Харин Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдэж, эхний ээлжинд 35 тэрбум төсөвлөсөн.

Малчдын эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлнө

Ирэх онд эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримталсан гэдгээ Сангийн сайд хэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яам хариуцна. Харин эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх юм байна. Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг бий болгож, өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлөхөөр болжээ. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх ба өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Ehluulne gesen ni barina bolj sariin daraa barisan geh yum bn l da

    0 0 Хариу бичих
  2. ийм үлгэрийг сонсохоороо нэг боллоо. Сансарт ниснэ нтр гээч.

    0 0 Хариу бичих
  3. Чанартай сургалт бол ангийн дүүргэлт. Нэг ангид хамгийн их гэхэд 30-35 сурагч байх ёстойг манай эрхмүүд мэдэж аваасай.

    0 0 Хариу бичих
  4. МАН нь АН хоерч том ялгаатай юм аа

    0 0 Хариу бичих
  5. нар мандахнээ монголчуудаа. энд чинь л монгол ялж бна үхсэн хатсанаараа женкогийн монгол ялах

    0 0 Хариу бичих
  6. Saikhan medee bn

    0 0 Хариу бичих
  7. ZA SAIKHAAN. YUMAA MEDDEG HUN UUR YUMAA. HELJ YARIJ, BODOJ TOOTSOOLJ BAIGAA NI ARGA UGUI MERGEJLIIN HUN. IH YUM HIIH HUN DEE. AIJ BGAA HUN CH MER SER BGAA. NAM DAGASAN HEDEN BERTEGCHING BUS NIIT MOLGOLCHUUDAA BAYARLUULAARAI. BELEN MUNGU TARAAHIIN OROND SHATAHUUN BOLOVSRUULAH UILDVERT HURUNGU ORUULJ BOLDOGGUI YUM BOLOV UU. DURTAI UEDEE UNEE NEMDEG HEDEN SHAGCHDIIN AMAND BAGTAJ AMIDARCH, AMIDRAL MINI DUUSAJ BN DAA.

    2 0 Хариу бичих
    • 2 terbum aldagdal bhd uu daaa

      0 0