Японы Элчин сайд Дорнодод ажиллажээ

А.Санчир


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато энэ сарын 10-13-ны өдрүүдэд Дорнод аймагт албан айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Дорнод аймгийн Баяндун суманд барих 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлын гэрээнд Элчин сайд Такаока Масато, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар гарын үсэг зурсан байна. 

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагтай 1994 оноос эхлэн хамтран ажиллаж, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилга, засварын 25 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато “Жайка” олон улсын байгууллагын мэргэжилтэн ажилладаг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Дорнод” их сургууль, Хэрлэн сумын 4-р багийн 15-р цэцэрлэг, 2013 онд “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэн “Дорнод” политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Мөн айлчлалын хугацаанд Халхгол суманд ажиллаж, 2014 онд тус сумын “Өвсний үндэс” төсөл хэрэгжсэн эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Халхын голын байлдааны түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)