Багш нарын цалинг 2018 онд 50 хувь нэмэх байр сууринд нэгджээ

С.Цолмон


Энэ сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар ажил хаясан. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүн гараагүй учир хугацаагүй ажил хаясан юм. Харин өчигдөр үдээс хойш буюу энэ сарын 13-ны үдээс хойш Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр хийхээр болсон. Ийн өнөөдрөөс багш нар ажил хаялтаа зогсоосон.

Энэ сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар ажил хаясан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монгол Улсын Засгийн газар болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд онц шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Өчигдөр цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Харин өчигдөр орой Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, зөвшилцөлд хүрсэнээр ажил хаялтаа зогсоохоор болсон юм. Тиймээс 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувиар нэмэгдүүлэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо үзэж байна.

 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувиар нэмэгдүүлэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо үзэж байна.

Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараар шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдод энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өнөөдөр Монголын ирээдүйг авч явах багш нар Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн тоглоом биш. Бид цалинг 1 сая 600 мянга хүргэхийг шаардаж байсан. Гэхдээ бид Монгол Улсынхаа эдийн засгийн төсөв, хямралыг харсны үндсэн дээр 50 хувь дээр тогтож буулт хийсэн. Энэ байр суурин дээрээ бид хатуу байгаа. Дахин асуудал гарч, зөвшилцөх санал өөрөөр шийдэгдвэл бид ҮЭ-ийг Монголын багш нараасаа урвасанд тооцно" гэв. 

Мөн энэ үеэр 2017 онд багш нарт олгох гэж буй 516 мянган төгрөгийн урамшууллын тухайд ямар байр суурьтай байгааг тодруулахад “300 мянган төгрөгийг бэлнээр олгосноор үнийн хөөрөгдөл болно. Багш нар ирээдүйгээ төлөвлөж чадахгүй. Ганцхан удаа аваад дуусах мөнгө амьдралд бодит орлого болохгүй. Тиймээс 2017 онд журамласан энэ журам 2018 онд хэрэгжээд яваасай. 

Өнөөдөр багш нарын авдаг мөнгө 500 мянгын 300 мянга нь банкны лизингд явж байна. 150 мянгыг нь хоол, унаандаа зориулж байна. Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй юм. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Монголын багш нарын бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно” хэмээлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. tsaling ni nemeh heregtei.bagsh gelgvi bvh ajilchin,alba haagch nariin tsaling nemj.turiin albanii niit ajilchdiin tsalingiin dood hemjeeg 800000-d hvrgeh heregtei.turiin tuluu zvtgej bgaa geed ner hvnd muutai,tsalin bagatai, tsag zaw muutai ali hetsvv bvhniig vvrch yawah estoi yumuu

    0 0 Хариу бичих
  2. bagsh nar davarch bn.esvel ter 50 huvi gedeg shou baih.ger buliin 2 niileed neg bagshiin tsalind hurehgui orlogotoi ger bul olon bn.ed nar haana handah ve.davarsan malnuud.ajlaas n halaad gudamjind garch uzehed gemgui tolgoinuud.emch nar bur doloon dor bn.ajliin tsagiig bagshtai neg haritsuulaad uzegtun.amralt chuluut tsag geh met.er n gants bie malnuud baidag yum u

    0 0 Хариу бичих
  3. МАААШ ЗӨВӨӨ ТА НАР ЧӨЛӨӨТ ҮЙЛДЬЭРЧИНГ БАЙГУУЛ.ХУУРАМЧ ТАТВАР АЬЧ ХӨЛӨЛДГШЙ БАТЗОРИГТОНГУУДЫГ ОГЦОРУУЛ.ЭНЭ АЖЛЫГ ТА НАР Л ЭХЛҮҮЛЖ БАГШ НАРЫГ НЭГТГЭЖ ЧАДЛАА ШҮҮДЭЭ МӨНХТУЯА.УРГАШАА ЗАЛУУЧУУДАААА

    0 0 Хариу бичих
  4. MGLd zeelgui hun bhguiee.Bagsh nar huuhdees munge tataad.nomoo zsraad harin ch bolj bga bh shuu

    0 0 Хариу бичих
  5. Багш нарын цалин нэмэгдэхээр барааны үнийн хөөрөгдөл үүсч бусад төрийн албан хаагчид болон тэтгэвэрийн хөгшчүүдийн цалин мөнгө хүрэлцэхгүй болдог тал байдаг даа багш нар бусад төрийн албан хаагчдыг бодвол улирлын урамшуулал цалингийн 45 хүртэл хувиар 5 жилд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг авдаг бас зуны 3 сар амраад амралтын мөнгө авдаг даа төрийн хайр халамжийг дааж амьдрах сэтгэлийн тэнхээтэй сэхээтэн багш нар байхгү л байгаа юм байх даа

    0 0 Хариу бичих
  6. bolj dee

    0 0 Хариу бичих
  7. Tegvel tetgeveriin heden hogshchvvl, hortoi nohtsold ajildag hvmvvsee bas orhihgui yum bgaa biz dee

    1 0 Хариу бичих
  8. Tukiin ajiltnuudaas exleed bugdiinx n tsaling nemjiij bagsh nariixiig nemerei dee. Axiad ajil xayaval ajlaas n xal manai ulsad bagshaas ix yum alga

    2 0 Хариу бичих
  9. Ene түр хороо нь ҮЭ-г нойрноос нь сэрээж анх цалин нэмэгдүүлэх санал санаачлага гаргаж багш нарын байдлыг эрх баригчидад мэдрүүлж ҮЭ ажлыг хийж байгаа гавьяатай хүмүүс тэр дундаа бага ангийн Мөнхиуяа багшийг алдаршуулья

    0 0 Хариу бичих
  10. одооноос багш нарын орон тоонд ажиллах сайн хүмүүсийн намтар түүхийг авч нөөц бүрдүүлэх хэрэгтэй. бусад төрийн үйлчилгээний ажилтан, ажилчид ч цалингаа нэмүүлмээр л байгаа ш дээ. Харин багш нар шиг ингэж улаан цагаандаа гараагүй л болохоос, ялгаагүй амьдрал нь хэцүү л байгаа.

    5 0 Хариу бичих
    • ЮУ гээд байгаа ухна вэ

      0 1