Тамирчин, дасгалжуулагчдын тэтгэлгийг гардууллаа

Eagle.mn


МҮОХ-ны удирдлагууд "Токио-2020" хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр болов. Мөн энэ үеэр саяхан их дуулга тэмцээнд түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр нарт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндэтгэл үзүүлэв. ОУОХ, МҮОХ, спорт холбоо, тамирчны хооронд байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимпийн наадам хүртэл улирал тутамд тамирчин бүр 1160 ам.доллар, дасгалжуулагч 400 ам.долларын тэтгэлэг хүртэх юм. Тамирчдын олимпийн наадамд шалгаран оролцох, улмаар медаль хүртэх үйлст уг хөтөлбөр чиглэгдэж буй юм. “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 35 тамирчин хамрагдсан бөгөөд тэднээс нэг алт ( Э.Бадар~Ууган бокс ), хоёр мөнгө (О.Гүндэгмаа буудлага), (Н.Төгсцогт бокс ), хоёр хүрэл ( С.Батцэцэг  чөлөөт бөх, Д.Отгондалай бокс) медаль хүртсэн билээ.

Уг тэтгэлэгт хамрагдсан тамирчдыг танилцуулая:
1. Г.Одбаяр - Жүдо
2. Д.Сумьяа - Жүдо
3. Л.Отгонбаатар - Жүдо
4. Г.Ган-Эрдэнэ - Бокс
5. М.Намуун - Бокс
6. Б.Чинзориг- Бокс
7. А.Батцэцэг- Чөлөөт бөх
8. Т.Тулга - Чөлөөт бөх
9. П.Орхон - Чөлөөт бөх
10. Э.Бэхбаяр - Чөлөөт бөх
11. О.Гүндэгмаа - Буудлага
12. Ц. Мөнхзул- Буудлага
13. Г.Нандинзаяа - Буудлага
14. Д.Мирослава - Байт харваа 
15. Д.Гантулга – Хөнгөн атлетиk
16. М. Анхцэцэг- Хүндийг өргөлт
17. П.Тэмүүжин – Тэkвондо

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)