МАН-ын сүүлчийн найдвар У.Хүрэлсүх

Eagle.mn


Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 7500 ам.доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдэгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеээр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан явна. Улс төрийн хувьд нэг халтирхад дахиад олон жил хүлээж байж сэхэхээр хэмжээний гүн хавцал руу унахад ойрхон байна. Японы эрдэмтэн дипломатч биднийг хараад та нар өөрсдөө л хямруулаад байгаа юм байна гэж билээ. Үнэндээ Монголын эдийн засгийн хямрал гээч нь улс төрийн тогтворгүй байдал, засаглалын болхи загвараас үүдсэн гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болж.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн албан тушаал нэг хүнд байж гэмээнэ Засгийн газар улс төрийн хувьд бүрэн дэмжлэгтэй болж ажил хийх боломжтой болдог. Дугуйг ингэж л бүтээсэн. Гэтэл манай улс төрчид дугуйг өөрөөр бүтээх гэж муйхарлан зүтгэсээр улс орныг туйлдуулж орхилоо. АН 2016 оны сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга З.Энхболд хүлээсэн үү Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хүлээсэн үү. Хэн нь ч хүлээгээгүй. З.Энхболд өнөөдөр бараг дэд ерөнхийлөгч болон дэвшсэн бол Ч.Сайханбилэгт ямар эрх мэдэл байсан биш дээ гэсэн өнцөгөөр хүмүүс түүнийг буруутгадаггүй. Нэг жишээ санаж байгаа байх. Ч.Сайханбилэг тавантолгойг хөдөлгөнө гэж зурагтаар ярсаны маргааш З.Энхболд УИХ ын даргын өндөр суудлаас “хохь чинь шүү” гэж хэлээд ажлыг нь зогсоож байлаа. Үнэндээ энэ хоёр хүн хариуцлагыг дундаа ацаглаж хэн нь ч хариуцлага хүлээгээгүй юм. Тиймдээ ч АН эрх мэдэл авбал яг энэ загвараараа улс орноор дахин тоглоход бэлэн яваа нам.

МАН 28-р их хурлаа хийх гэж байна. Хурлаас гарах гол шийдвэр нь У.Хүрэлсүхийг намын дарга болгох. Угаасаа бодитой өрсөлдөгч түүний өмнө алга. Одоо нэр нь дуулдаж хэвлэлээр янз бүрийн юм бичүүлээд яваа нөхөд бол зүгээр л түр зуур тодорч харагдахыг хүсэгчид. Зарим нь албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн бяцхан амбиц тээж сонинд шударга ёс, зарчим гэсэн сүржин ярилцлага өгч явна. Бусад нь бол зүгээр л тохиролцох гэсэн жижиг гарын наймаачид. МАН яаж ч дампуурч дотороо толхилцлоо гээд одоо бол намын дарга Ерөнхий сайдын албан тушаалыг нэг хүн хавсарч хийхгүй бол болохгүй гэдгээ мэдэхтэйгээ. Үүнийг өмнөх жишээ баримтаар нотлож болно. МАН-ын 25-р их хурал 2007 онд болсон. Тэр үеийн намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг М.Энхболд хашиж байхад С.Баяр хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг гэж хэлээд намын дарга Ерөнхий сайдын албан тушаалыг хоёуланг нь авч байв. Харин энэ удаад У.Хүрэлсүх С.Баяраас ч ширүүхэн дайраад намын даргын суудлыг авах нь тодорхой. Энэ нь ч зөв. Эндээс ганцхан МАН биш Монгол Улс хожно.

Хэрэв У.Хүрэлсүхээс өөр хүн намын дарга болвол Ж.Эрдэнэбат болон Ч.Сайханбилэг нарын засгийн замаар орно. Дээрх хоёр эрхэм морь унасан толгойгүй хүн буюу хоёул өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй Ерөнхий сайдууд байлаа. Тиймдээ ч хоёулаа адилхан өөрөөсөө бус өөр хүнээс болж унасан. Тэгэхээр МАН ын 28-р их хурлын төлөөлөгчид өнөөдөр сонголтгүй сонголтын өмнө тулсан гэсэн үг. Тэдэнд Ерөнхий сайдаас өөр хүнийг даргаар гаргаж ирж улс орноор тоглох эрх байхгүй. МАН одоо засагаа дахиж хөнтөрвөл 2020 онд үндэсээрээ арчуулна гэдгээ мэдэж байгаа. Ард түмэн ч үүнийг сайн сайханаар хүлээж авахгүй нь тодорхой. Нөгөө сонголт нь У.Хүрэлсүхэд эрх мэдэл өгвөл өгсөн шиг өгөөд галаа унтрааж хамтдаа зүтгэх. Энэ тохиолдолд бас ч гэж боломжууд байна. Хагарч бутарсан улс орныг хатуу гараар зангидаж байсан түүх элбэг дэлбэг. Одоо Монгол Улсад ч тэр, МАН д ч тэр хатуу гар, сахилга хариуцлага хэрэгтэй байна. Тэр дүрд одоогоор У.Хүрэлсүхээс өөр тохирох хүн үзээд өгье гэсэн ч алга.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Хурэлсух. ээ. ЕС ын ереенд дуудаж ируулээд зодоод эхэлбэл угэнд чинь сайн орж чи МАХ. МАН ын даргаболж буур мандана шуу

    0 0 Хариу бичих
  2. МАН бол хуучин оросын хуучирсан ЛИАЗ автобус. Асдаггүй, Болхи. удаан зардал ихтэй, байнга эвдэрдэг. Хөгжилд хүргэх найдвартай унаа биш. Нэг ч шинэ эд анги байхгүй. Шар хаднаас баахан хуучин сэлбэг нийлүүлээд угсарчихсан. Одоо намын их хурлаараа яаж энэ ЛИАЗ-ыг асаах тухай хуралдах гэж байна. Асдаггүй ЛИАЗ-ыг хэн жолоодох тухай ч маргаж байна. Шинэ унаатай бол. Наад засаглал чинь бүтэхгүй, болохгүй байна гэдгийг бүгд мэдээд байгаа хэрнээ ухантаад байх юм. Бидний Монголчууд ард чинь цөхрөнгөө барж сууна даа.

    0 0 Хариу бичих
  3. Энэ хүн МАХН-ыг МАН МАХН гэж хоёр хуваагаад сонгуульд ялагдуулсан, одоо МАН-ыг хоёр хуваагаад Монгол орныг дампууруулах гэж байна.

    0 0 Хариу бичих
  4. Ene odoo bolimoor ymoo yaasan ch idej tsaddaggui hodood ve

    0 0 Хариу бичих
  5. МАНамаа СҮХдэгч энэ нөхөр намын дарга болбол нам 2 хуваагдах байлгүй... Хадгаламж банкийг самарсан 14 тэрбумаа яасан чи???

    1 0 Хариу бичих
  6. Женко ах нь ямар лүндэн буулгана тэрийг л хийх хүн дээ. 2020 онд намаа ялуулах биш ялагдуулаад ахаасаа бэлэг авах гэсэн бодолтой л байгаа.

    0 0 Хариу бичих
  7. Shariig dagaj sharvaganad Ulaaniig dagaj urvadag ter yu ve????? asuultiin hariult n ene erhem

    0 0 Хариу бичих
  8. Далдагнуур араншинтай хүн юм шиг байгаа юм.

    0 0 Хариу бичих
  9. сайн ажиллаж байсан ЗГ аа унагаад намын нэр хүндийг уландаа гишгэж сөрөг намынхаа хамтаар намаа хувааж талцуулсан хүн МАНтг дахин хувааж бусдын өгөөш болгох гэж байна дараа нь ерөнхийлөгчтэй нийлж МАН г устгах тохиролцоотой нь харагдахгүй байна гэжүү

    0 0 Хариу бичих
  10. Хүрэлсүх МАН найдвар биш харин ясыг нь баригч байж магадгүй шүү

    0 0 Хариу бичих
  11. Хүрэлсүх эв нэгдлийг хангаж чадахгүй ээ. Хагалан бутаргагч.

    0 0 Хариу бичих
  12. Хаянхярваагийн хувьд бол сошиал үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс гараад ирлээ. үүний цаана хэн байгаан тодорхой л байх. Хамгийн гол нь одоогийн засгийн газрыг атгаж байгаа ман хувьд уг шийдвэр нь маш чухал юм

    0 0 Хариу бичих
  13. энэ намын сонгуулийн үр дүн маш чухал юм. харин үүнд нөлөө үзүүлж чадахгүй юм. хүрэлсүх гуай сонгогдох магадлал маш өндөр байгаа ч намын хувьд бол энэ маш буруу шийдвэр болох магадлалтай. Яагаад гэвэл дотроо үүнээс болоод 2 хуваагдчихаад байгаа юм. За бодоод үзье хүрэлсүх сонгогдвол засгийн газар удаан тогтоно ард иргэдийн 2020 оны сонгуулийн үр дүнд сайнаар нөлөөлж магадгүй л юм. тэхдээ хэдхэн хүний эрх ашиг үүнтэй хамт явна.

    0 0 Хариу бичих
  14. Жинхэнэ холион бантан хутгадаг хүн чинь Хүрэлсүх чинь өөрөө шүү дээ. Өөрийнхөө хийсэн булхайг хүнээр дардаг чам шиг монгол эр хүн байхгүй шүү. Ямар ч их эрх мэдэлд шунадаг юм. Шунал ихэдвэл шулам болноо гэж. Зөндөө асуудал байхад бас намынхаа асуудлыг шийдэх юм гэнэ.

    0 0 Хариу бичих
  15. Өмнө нь сайн ажиллаж байсан ЗГ-г огцруулж өөрийнхөө ЗГ гаргаж ирсэн тэгээд бас Ерөнхий сайд болчихоод намынхаа даргад өрсөлдөж байдаг яасан завтай юм бэ дээ. Уул нь улс оронд чинь хийх ажил их байгаа юмсан? Намаар улс орноо удирддаг болцон юм уу? Эрх мэдлээ бүгдийг нь өөртөө атгаж байж ажил явдаг гэж хуцхаа больмоор юм. Ганц мод гал болохгүй гэдэг шиг хоорондоо эвтэй байж улс эх орныхоо төлөө явмаар юмдаа.

    2 0 Хариу бичих
  16. Энэ хүн тэгээd НАМ- толгойлох гэж үү

    1 0 Хариу бичих
  17. Яанаа үнэхээр энэ хүн НАМ dарга болно гэж үү хэцүүхэн юмаа

    1 0 Хариу бичих
  18. NAMIIN DARGA BOLNOO. AMJILT HUSIE. ZA SAID MINI MONGOL ULSAA HAZRIIN TOS BOLOVSRUULAH UILDVERTEI L BOLGOJ UZ. ALIIN BOLGON HEDEN SHAGCHDIIN AMAD BAGTAJ AMIDRAH YUMB DEE. TANAI NAMIIN HEDEN HUN BISH MONGOL HUN BUR BAYARLANA. BAYARLUUL.

    0 0 Хариу бичих
    • chadvartain bol tegej bidniigee bayrluuldaa

      0 0
  19. Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

    0 0 Хариу бичих
  20. Hurelsuh chadamjgui ee...xaxaxa

    1 0 Хариу бичих
  21. Бүр солиорчих юм байна л даа

    0 0 Хариу бичих
  22. Хүрэлсүхэд ард түмэн итгэсэн..одоо ч итгэсээр байгааа.... Хэнтэй хийх нь чухал биш Ямар ажил хийх нь чухал... Монголд ашигтай ард түмэнд тустай ажил хийх л хэрэгтэй...

    0 0 Хариу бичих