Си Зиньпин Лаост айлчилж байна

А.Санчир


БНХАУ-ын дарга Си Зиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 25 дахь уулзалтад оролцсоныхоо дараа арваннэгдүгээр сарын Вьетнам улсад төрийн айлчлал хийжээ. Тэрээр Вьетьнамд газардсаныхаа дараа онгоцны буудал дээр бичгээр тараасан үгэндээ, ХКН, Хятадын засгийн газар, Хятадын ард түмнийг төлөөлөн анд нөхдийн холбоотой Вьетнамын коммунист нам, Вьетнамын засгийн газар, Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна гээд хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлээ үргэлжлэн хөгжүүлж, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээгээд зогсохгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой юм хэмээн онцолсон байна.

Хоёр орны удирдагчид “Нэг бүс нэг зам", “Хоёр эдийн засгийн хонгил”,  Умардын буланг тойрсон эдийн засгийн тойргийн хамтын ажиллагааны меморандум,  мөн аж үйлдвэр, эрчим хүч, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс,  электрон худалдаа, хүний нөөц, эдийн засаг, худалдаа, банк санхүү, соёл, эрүүл  мэнд, хэвлэл мэдээлэл, нийгмийн шинжлэх ухаан, хилийн хамгаалалт зэрэг салбар  дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд  оролцжээ.

Си Зиньпин Вьетнам улсад төрийн айлчлал хийснийхээ дараа Лаост төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн очжээ. Тэрээр Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарын бичгийн дарга, Лаос улсын дарга Бауннханг Ворчитай хэлэлцээр хийсэн байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ymr aaaimr aldaatai bchdmbeee

    0 0 Хариу бичих