Төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлэг боллоо

Eagle.mn


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр төрөөс  ирэх онд баримтлах мөнгөний бодлогын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүд хадгаламжийн хүү бууруулах, ипотекийн зээлийг дэлхийн бусад орны жишигт нийцсэн зарчмаар үргэлжлүүлэх, ирэх онд эдийн засгийг хэрхэн тэлэх, хүү бууруулах, банкны зээлийн эргэн төлөлт зэрэг олон чухал асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Ирэх онд эдийн засгийг тэлэх, хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулах тал дээр ямар бодлого баримтлах вэ” гэсэн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголбанкны үндэн үүрэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд бид валютын нөөцтэй байх ёстой. Эдийн засгийн реформын шинжтэй хэд хэдэн ажил хийх ажлын төлөвлөгөөгөө Мөнгөний бодлогод тусгасан байгаа” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Монголбанкнаас хүү бууруулах, иргэдээс ирж буй зээлийн эргэн төлөлт нь хүү буурхаас үндсэн зээл буурахгүй байгаа гэсэн шүүмжлэл ирж байгаа учраас ажлын хэсэг гарган зээлийн төлөлт зөв, бодит  байгаа эсэхийг судалж байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэлээ.

Үүний дараа зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)