Хүй долоон худагт 35 мянган суудалтай цэнгэлдэх барина

А.Санчир


Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Тивийн чанартай эдгээр томоохон наадмын  өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагатай байгаа юм.

Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболд 2008 оны БНХАУ-ын нийслэл Бээжинд “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан “Чиндо констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд айлчлах үеэр нь хүлээн авч уулзаж энэ талаар ярилцжээ.

“Чиндо констракшн” манай улсын барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх сонирхолтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Тус групп 1952 онд байгуулагдсан бөгөөд тэдний барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн ажээ. “Чиндо констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална гэдгээ илэрхийлсэн байна.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын нэг хэсэг болгон барьж байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа ажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. eersdeen chadahgyi edii hyree biz dee!neg yum hiih geheer bainga syymjilej daraa nydahaan boli!!!

    0 0 Хариу бичих
  2. yamar urtugtei bosoj bgaambe dee jildee gantc buh uzeh gej urtug ihtei yum barih uu? mongol barilgachid barij chadah bailgui dee

    0 0 Хариу бичих