Манай дэлхий 1000 жилийн дараа

Л.Эрдэнэжаргал


Нэг жилийн өмнө хүн төрөлхтөн суурьшин амьдрах шинэ гариг олж нээн нүүхгүй бол манай дэлхий сүйрэхэд ойрхон болсон хэмээн мэдэгдэж байв. Шинэ мянгантай золгох аз хэрвээ тохиовол юу, хэрхэн өөрчлөгдөж, ямар шинэ боломж гарч орж болох талаар Bright Side сайтынхны гаргасан 9 таамгийг хуваалцья.

9. Хүн 1000 наслана

Тэрбумтнууд өөрсдийн хөрөнгөөс багагүй хэсгийг хүн төрөлтний өндөр насжилт, амьдрах хугацааг уртасгах судалгааны ажилд зарцуулсаар буй. Генийн нууцыг бүрэн тайлж чадвал хүний наслалт 1000 хүрэх боломжтой гэж таамагладаг. Генийн нууцыг тайлна гэдэг нь хүний дархлаа, өвчлөлийн шалтгааныг бүрэн тайлж, эерэг сөрөг бүхий л мэдээллийг нь мэдэж авснаар өвчлөхгүй, хөгшрөхгүй байх боломжтой болгоно гэсэн үг юм. Магадгүй 3017 онд өнөөгийн бидний өндөр наслалтанд тооцдог 100 нас хүүхэд насандаа орох ч юм билүү.

8. Өөр гараг руу нүүн суурьшина

Өнөөдрөөс 1000 жилийн дараа гэхэд хүн төрөлхтөн амьд үлдэх цор ганц боломж нь өөр гараг руу нүүх явдал болно гэж эрдэмтэд төсөөлж байна. Элон Маскын SpaceX төсөл 2022 онд анхны, 2024 онд 4 дэх нислэгээрээ Ангараг гарагт анхны оршин суугчдыг нь буулгана гэж төлөвлөөд байгаа билээ.

7. Бид бүгд адилхан төрхтэй болно

Хүний дүр төрх судлаач доктор Кваны дүгнэснээр 100 мянган жилийн дараа амьдрах хүмүүс биднийхээс өргөн духтай, хамрын самсаа, нүд томтой, бас илүү бараан арьстай байх болно гэж таамаглажээ. Шинжлэх ухаанчид хэдийн хүний биеийн геномд нөлөөлж царай төрх, биеийн хэлбэрийг өөрчлөх талаар судлаж эхэлсэн бөгөөд ирээдүйн эцэг эхчүүд нэгэн ижил төрхтэй төрөх хүүхдүүдийнхээ царайг хүссэнээрээ өөрчлөн төрүүлж чадах гэнэ.

6. Супер хурдан компьютерууд бүхнийг хийнэ

Нэг мянган жилийн дараа гэхэд компьютерууд хүний тархинаас  ч хурдан үйлдэлтэй болж, бүхнийг хийж гүйцэтгэдэг болох гэнэ. Шинэ мянганд эм, эмчилгээ, сансрын хөлгийн удирдлага, автомашины өөрөө жолоодох системийг хүмүүс бус компьютерууд удирдаж эхэлнэ. Хэдийгээр бидний үед таамаг, төсөөлөл төдий байгаа ч компьютер бүхнийг бидний өмнөөс хийнэ гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа аж.

5. Хагас хүн- Хагас робот= Хүн киборг

Судлаачид төдийгүй инженерүүд бионик нүд гээчийг хүний биед суулгаж, хараагүй хүнийг хараатай болгохоор судлаж буй. Тиймээс 1000 жилийн дараа гэхэд бидний биеийн өвдөж, хэрэггүй болсон хэсгүүдийн оронд мэс заслын аргаар сольсон төхөөрөмжүүд, хиймэл эрхтэнүүд байрлаж Хүн Киборг болох болно. Үүгээр ч зогсохгүй компьютер супер тархийг бий болгож бидний өмнөөс бодож, сэтгэж эхлэнэ.

4. Мөхөл, сүйрэл эхлэнэ

Манай дэлхийд нүүрлэсэн хамгийн сүүлийн галаваар үлэг гүрвэлүүд сүйрч мөхсөн билээ. Эрдэмтдийн гаргасан саяхны судалгаагаар XX зуунд хүний нөлөөллөөс бус дэлхийн дотоод эрчмээс болж устсан ургамлын сүйрэл 100 дахин илүү байсан гэнэ. Зарим эрдэмтэд дэлхий дээрх хүний тоо аажим буурах нь иргэншлийг тогтворжуулна гэж үзжээ. Гэхдээ хүн төрөлхтөний тоо цөөрөхөд өөрсдийнх нь оролцоо тун бага байх аж.

3. Бүгд нэг хэлтэй болно

Дэлхий даяарх бүх хэл нэг хэлэнд уусан нэгдэж, бөмбөрцөг дээрх хүмүүс нэг хэлээр ярьж ойлголцдог болно. Хэл шинжлэлийн эрдэмтэд өнөөгийн хүн төрөлхтөний ойлголцож ярьж буй хэлнүүдийн 90 хувь нь 100 жилийн дараа устаж үгүй болно гэж үзэж байгаа юм. Дүрвэгсэд, цагаачид, даяаршил гэхчилэн үндэстний хэл устаж, бүгд нэг хэлээр ойлголцох цаг тун удахгүй ирнэ.

2.  Виртуал буюу хийсвэр орчинд амьдрана

Ирээдүйд хүн төрөлхтөн хийсвэр орчинг өөрсөддөө бүрдүүлэх бөгөөд энэ нь тийм ч үнэтэй биш байх аж. Техникийн үсрэнгүй хөгжил нь хүний төсөөлсөн бүхнийг бодит болгож, бүхий л дүрс, хэмжээг цогцлоон бодит болгож, хамгийн хямд өртгөөр хүссэн байшин, хүссэн орчноо бүтээх боломж олгоно.

Нано технологи эрчим хүч, бохирдлыг бүрэн шийдвэрлэнэ

Нэг мянган жилийн дараа гэхэд өнөөгийн бидний толгойны өвчин болсон бүхнийг нано технологийн ачаар түвэггүй шийдвэрлэх болно. Цэвэр агаар, цэнгэг ус, Нарны эрчим хүч гэхчилэн шийдэх боломжгүй асуудал гэж нэгээхэн ч үлдэхгүй. Цоо шинэ материалуудыг зохион гаргаж авч түүгээрээ хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадах ухаалаг ирээдүй биднийг хүлээж буй аж. Мянган жилийн дараа тохиох хамгийн гайхалтай, сайхан мэдээ нь энэ байж магадгүй юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. NANO TEHNOLOGIOR ARHEOLOGIIN SUDALGAAND ASHIGLANA ARHEOLOG ERHEOLOG

    0 0 Хариу бичих