Иран, Иракийн газар хөдлөлт 2017 оны хамгийн их хохиролтой гамшиг боллоо

Х.Батсайхан


Иран Иракийн хилийн зааг дээр болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөж амиа алдсан хүний тоо 400-г давж, гэмтэж бэртсэн хүний тоо 7000-д хүрчээ. Ингэснээр энэ нгазар хөдлөлт 2017 онд болсон гамшгуудаас хамгийн их хөнөөлтэй, олон хүн амь үрэгдсэн нь болжээ. Гамшгийн бүсэд аврах ажиллагаа үргэлжилж буй, сураггүй алга болсонд тооцогдож байгаа хүмүүс олон байгаа зэргийг тооцвол амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх магадлал өндөр байна.

Амиа алдагсдын дийлэнх нь Ираны Керманшах мужийн Сарпол-е-Захаб хотын иргэд байна. Энэ хотод олон барилга нурж, эвдэрсний дотор хотын эмнэлэг ч багтаж байгаа юм. Гэсэн ч боломж бололцоогоо дайчлан өвчтөнүүдэд үйлчилж байгаа талаар ВВс агентлагийн мэдээлэлд дурджээ. Өвчтөний тоо хэдэн зуугаар тоологдож байгаа аж.  

Иранк, курд үндэстнүүд бүлээрээ амьдардаг онцлогтой. Энэ онцлогоосоо болоод ах дүү хамаатан саднгаараа тэр чигээрээ амиа алдсан сэтгэл шимшрэм тохиолдлууд олон байгаа гэнэ.   

Одоогийн байдлаар 70 мянга гаруй хүн орон гэргүй болоод байгаа юм байна. Тэд хоёр дахь шөнөдөө гадаа хоноглож байгаа бөгөөд өчигдрөөс цаг агаар эрс хүйтэрсэн нь байдлыг нь улам дордуулж байгаа аж. Хэрвээ нөхцөл байдал цаашид хүндэрвэл тусламж илгээнэ гэж НҮБ мэдэгджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)