АНУ-д сансрын шатлл хөлгийг амжилттай туршлаа

Ш.Самбуу


Энэ шинэ хөлгөөр Олон улсын сансрын станцад ачаа ба нисгэгчдийг хүргэхээр төлөвлөжээ. Сансрын олон дахин ашиглах Dream Chaser шатлл хөлгийг АНУ-д амжилттай туршлаа. Түүнийг хуучин Зөвлөлтийн  БОР-4 нисэх аппаратаас санаа аван бүтээсэн ажээ. Сансрын хөлгийг амжиллтай туршсан тухай Sierra Nevada компани өөрийн аккаунтаар мэдээлжээ.

NASA-гийн дэмжлэгтэйгээр Эдвардс нисэх баазад  Dream Chaser хөлгийг амжилттай туршсан тухай SNC мэдээллээ. Шатлл сайхан нислэгтэй, сайхан газардалттай байлаа хэмээн мэдээнд өгүүлжээ. Олон дахин ашиглах шатлл хөлгөөр сансрын станцад долоо хүртэл хүнтэй багийг ачааны хамт хүргэх юм. ОУСС-д анхны нислэгийг 2020 онд хийх аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)