Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ

Eagle.mn


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сараас хойш орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн 300 мянга гаруй саналыг УИХ-ын Тамгын газар нэгтгэж байгаа юм. Энэхүү процесс дуусах шатандаа орж байгаа бөгөөд энэ сарын 27-нд Төрийн ордонд улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар ажлын хэсэг хуулийн төслөө арванхоёрдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн барина гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн. Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаад байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)