АТГ: Төрийн сангийн зээлээр гадаадад суралцсан иргэдийн нэрсийг зарлалаа

Eagle.mn


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Сургалтын төрийн сан /хуучин нэрээр/-гаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дүгнэж, тодорхой үүрэг өгсөн билээ.

Үүний дагуу Боловсролын зээлийн сангаас өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан бөгөөд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 8-ны хооронд ирж уулзах, заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Эдгээр иргэн нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад 8,3 сая ам долларын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй тул АТГ-аас арга хэмжээг аваарай гэж үүрэг болгосны дагуу Боловсролын зээлийн сан ийнхүү зарлажээ.

Боловсролын зээлийн сангаас гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Turiin albani ajlaa hiidgui sul tsalin abdgiin gai

    0 0 Хариу бичих
  2. Монгол банкинд зээлийн муу түүх үүсгэх хэрэгтэй......

    0 0 Хариу бичих
  3. Tuluulj aw ard tumnii tatwariin munguur sursan luivarchid gesen ug ed nar uchir ni ed uuruu chadaj bsan bol tetgelegeer surchikh yostoi chadahgui bolohooroo ard tumnii karma ruu garaa dursen tomchuudiin huuhduud bj taarna

    0 0 Хариу бичих
  4. Болвсролын сангийнхан өдөр тутам хийх ажлаа умартаж яваад АТГ-ын шаардлагаар бүтэн арван жилд ганц удаа жагсаал гаргаж сүржигнэсэн байх юм. Миний мэдэх нэг хүн энэ жагсаалтад орсон байна, тэрээр сургуулиа дуусгаад цолоо хамгаалаад эх орондоо төрийн их сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгааг би мэднэ. Ихэнх хүмүүс ийм байдалтай байхыг үгүйсгэхгүй, гэтэл яамны хүмүүс ирж бүртгүүлэх естой гээд контортоо чулуун бөгслөөд өмхий хий тавиад 10 жил сууж байдаг.

    0 0 Хариу бичих
  5. Газрын тосны тэтгэлгээр Явагсадыг мөн шалгаж үзэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих