Үр тарианы зах зээл дээр Орос АНУ-ыг ардаа орхилоо

Ш.Самбуу


АНУ ургацаар хохирсон учраас  үр тарианы худалдааны зах зээл дээр Орос тэднийг тэргүүн байрнаас шахаж эхлэв. Энэ тухай Оросын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев ярилаа гэж ТАСС агентлаг дамжуулжээ. “Орос их хэмжээний ургац авсны хажуугаар Америкийн фермерүүд энэ жилд ургацаа алдсан. Оросуудад таатай нөхцөл бүрэлдсэн ба одоо тэдэнд шинэ зах зээл олох үүрэг тулгараад байна. Бид ургацаа 150, бүр цаашлаад 200 сая тонн болгох чадвар бий” гэж сайд ярьсан байна.

Үүнээс өмнө The Wall Street Journal сонинд бичихдээ, зах зээл дээр америк улаан буудайн үнэ унаж байна гэсэн байв. Сонины мэдээгээр Орост өндөр ургац авсан учраас Египет дэх Үр тарианы эвслийн худалдааны газраа АНУ хааж байгаа ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)