Оны шилдэг дуучнаар 19 настай канад залууг нэрлэв

Ш.Самбуу


Канадын дуучин Шон Мендес шууд л хэд хэдэн шагналыг MTV Europe Music Awards-аас авлаа. Шагналтнуудын бүтэн жагсаалтыг шагналын сайт дээр нийтэлжээ. 
Канад дуучин 19 настай Мендес “Шилдэг жүжигчин”, “Шилдэг дуу” (There’s Nothing Holding Me Back), “Фанатуудын том бааз” гэсэн номинациудад ялсан байна.

Оны шилдэг хип-хоп-дуучнаар Эминем шалгарсан бол шилдэг рок хамтлагаар Coldplay, шилдэг альтернатив рокераар 30 Seconds To Mars тус тус тодорлоо. 

Куба-мексикийн дуучин эмэгтэй Камила Кабелло “Шилдэг поп-хөгжимчин” ангилалд ялжээ. MTV Europe Music Award шагналыг 1994 оноос эхлэн жил бүр гардуулж байна. Шагнал гардуулах ёслол Европын нэгэн хотод болох бөгөөд шагнагдагчдын шагналын сайт дээр интернэт санал хураалгаар тодруулдаг. Өмнөх жилүүддэ Бритни Спирс, Дима Билан, Бейонсе, Жастин Бибер, Рианна, The Prodigy, Мадонна нар шилдгээр шалгарч байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)