Британи Европын холбооноос гарах шийдвэрээ өнөөдөр эцэслэнэ

Х.Батсайхан


Их Британийн Парламент өнөөдөр Европын холбооноос гарах эсэх асуудлаар маш хариуцлагатай санал хураалт явуулах гэж байна. “Брексит” буюу Их Британийг Европын холбооноос гаргах үйл ажиллагааг удирдаж буй Дэвид Дэвис өнөөдрийн санал хураалт нь иргэдийнхээ эдийн засаг, эрх ашгийг хамгаалах, шинэ бодлогын эхлэл байх болно гэж мэдэгджээ. Их Британид эдүгээ Европын холбооноос гарах нь зөв эсэх дээр дахин эргэлзээ бий болоод байгаа бөгөөд янз бүрийн мэдээлэлд Парламентын гишүүдийн ч толгой эргэж төөрөлдөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)