Харүмафүжи шар айрагны шилээр хүний толгой хагалжээ

Eagle.mn


Сүмо бөхийн аварга, Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын 26-нд шар айрагны шилээр доод зиндааны бөхийн толгойг цохиж хагалсан хэрэг хийсэн талаар Спорт Ниппон сонин нийтэлжээ. Тус сонинд бичсэнээр хэрэг гардаг өдөр монголын сүмочид нийлж гадуур гарах үеэр Харүмафүжигийн кохай ( түүнээс доод зиндааны сумоч) Такаширо хамт явсан байна. Сүмочдын найр хавтгайрч эцэст нь Харүмафүжи Такаширогийн толгойг шар айрагны шилээр хагалсан аймшигт явдлаар өндөрлөжээ.  Хэрэг явдал юунаас үүдсэн талаар тодорхой мэдээлэл алга байна. Уг явдлаас болж толгойдоо хүнд гэмтэл авсан Такаширо Фүкүока хотын эмнэлэгт энэ сарын 5-9-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн байна. Тус эмнэлэгийн зүгээс Такаширогийн биеийн байдал харьцангуй дээрдсэн ч тархиндаа авсан гэмтэл нь эргэж сэдэрч болзошгүй хэмээн мэдэгджээ.

Зэрэг дэвээс үүдэлтэй доод зиндааны сүмочдоо дээрэлхэх, доромжлох явдлыг эцэслэх арга хэмжээ авч эхэлснээ Сүмогийн холбоо саяхан зарласан. Сүмогийн холбооны явуулж эхэлсэн сүмочдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээтэй Харүмафүжигийн хийсэн хэрэг давхацсан нь түүнийг зодог тайлахад ч хүргэж магадгүй гэж Спорт Ниппон сонинд бичжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Иймэрхүү спортын мулгуу новшинууд төрд гараад юу хийхийн бэ???? Ямар ч боловсролгүй тэнэг хүмүүс төрд гараад юу хийж бгаа юм.Сүхбат .Сумъябазар .Бат хэрдэнэ. Баттулга нар монголын ард түмний төлөө юу хийж бгаа юм? Хүчирхийллийн эсрэг хууль гаргах гэхэд Сүхбат юу гэлээ нөхөр нь эхнэрээ нэг алгадаа биз ярьж бгаа малыг мал гэхгүй юу гэх юм бэ??

    2 0 Хариу бичих
  2. аса аварга ч бас бааранд хүн зодоол сүмоогоос гутамшигтайгаар хөөгдсөн дөө. Монгол эрчүүд ийм хий сагсуу шд.

    2 0 Хариу бичих
  3. Японоос хөөгдөөд ирвэл яахав дээ их хурлын гишүүн ч юм уу, ерөнхийлөгчийн зөвлөх ч юм уу болчихно доо, санаа амар

    2 0 Хариу бичих
  4. Таканоива буюу Баасандорж толгойгоо хага цохиулсан юм биш үү

    2 0 Хариу бичих
  5. Баасандорж гэж еерее ямаршуу хун юм бол

    0 0 Хариу бичих
  6. Пивний шилч жинтэй эд шуу хун алах дехеж

    1 0 Хариу бичих
  7. яг үнэн юм болов уу даа? аль ч улсын сонин хэвлэл худлаа сенсаци мэдээ бичихийг алийг тэр гэхэв ... аварга маань төлөв түвшин хүн л санагддаг юм даа

    0 0 Хариу бичих
    • manai uls shig hudal medee bichihgui baihaa

      0 0
    • zurag hurugteigee, devjeenii ezenteigee emneleg deer ochij bga ene ter olon l medee garchee.

      0 0
  8. Сумогоос хөө наадхаа!

    0 0 Хариу бичих
  9. Ама буюу хямд морь нэртэйгээ явсан бол аврага ч болоогүй, хүн ч дээрэлхэхгүй байсан биз.

    1 2 Хариу бичих
  10. АЛДАР НЭР МӨНГӨНИЙ ӨМНӨ ЭНЭ ТЭСЭХГҮЙ ХҮН БАЙНА.

    1 0 Хариу бичих
  11. Нээнтгэнд орчихож

    0 0 Хариу бичих
  12. Даруулгагүй бацааныг сургаа л биз юун сүртэйн

    0 1 Хариу бичих
  13. АЙМШИГ Ч ГЭХ ШИГ...ОВОО БОСГООГҮЙ БОЛ ...ГЭЖ БААСАНДОРЖИЙГ ОВИЛГОГҮЙ Л ГЭЛЦДЭГ!

    0 0 Хариу бичих
  14. япон ч чанга газар зүгээр өнгөрөөхгүй л болов уу, манайд бол хүний толгой хагалаагүй бөх олдох ч үгүй, төр маань хуулиа хэрэгжүүлж, арга хэмжээ тооцож чаддаг бол бөхчүүд бүгд шоронд, шоронгийн наадмаа хийгээд, шоронгийн начин, заан энэ тэр гээд байж байхгүй юу

    13 0 Хариу бичих
    • hahhahahahahahahha

      0 0
  15. Энэ архи пяявнаас болж нээрээ,юу ч гэхэв

    0 0 Хариу бичих
  16. Түдгэлзүүлсэн гэж байгаа нь сэжигтэй л байна доо. Хөөгдөхгүй байгаасай гэж залбиръя.

    0 0 Хариу бичих
  17. эвдэрч эхэлж байгаан байна даа

    0 0 Хариу бичих
  18. Асаг шахаж гаргасан шиг юм болох нь дээ

    1 1 Хариу бичих
  19. Mongol sumoch l doo her ni bish bna

    0 0 Хариу бичих
  20. Зөндөө монгол бөхөөс зөлхсан япончууд толгойг нь илж өнгөрөөхгүй шүү. Такаширо гээд байгаа нь монгол бөх гэсэн үү??? япон хүний толгой руу цохисон болАса шиг шууд гэрийн зүг гэдэн годон болно ш дэ.

    1 0 Хариу бичих