Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багт ДАШТ-ийг өнжихөөр боллоо

Х.Батсайхан


Дэлхийн дөрвөн удаагийн аваргууд Италийн хөлбөмбөгийн шигшээ баг 60 жилийн дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр боллоо. Жанпьеро Вентурагаар удирдуулсан Италийн шигшээ ДАШТ-ий шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөөх нэмэлт хоёр дахь тоглолтыг өнгөрсөн шөнө Миланы “Сан Сиро” цэнгэлдэхэд хийж, 0:0-ээр тэнцсэн юм. Эхний тоглолтод шведчүүд 1:0-ээр ялсан учир Италиуд ийнхүү тэмцээнийг өнжиж байгаа юм. Италийн шигшээгийн амьд домог, хаалгач Жанлуижи Бюффон тоглолтын дараа нулимсаа барьж чадалгүй уйлж, шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлажээ. 

Ийнхүү “ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээнд оролцох багийн нэрс гүйцэд тодорход ганц л тоглолт үлдээд байна. Өнөө шөнө Ирландын шигшээ Данийг нутагтаа хүлээж авч тоглосноор ДАШТ-д оролцох багийн нэрс бүрэн тодорч дуусна. Дээрх хоёр багийн эхний тоглолт 0:0-ээр тэнцэж өндөрлөсөн юм. 

Шигшээ тэмцээний сугалаа ирэх сарын 1-нд болно.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)