Сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Eagle.mn


Сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ.

Цалин нэмүүлэх шаардлага тавьсан багш нар өчигдрөөс эхэлж ажил хаяад байв. Хугацаагүй гэсэн ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцож байлаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийлсэн.

Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн тул өнөөдрөөс сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэллээ. БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэх юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоо багш нарын цалинг нэмэх юм бол нийгэмд үймээн бослого гарнаа. Ингээд болдог гэсэн ойлголт гаарах юм бол бид чинь ажилдаа явах унаагүй, гэр орон цахилгаан, усгүй болчвол хэцүү биз дээ?

    0 0 Хариу бичих
  2. тэгмээрдээ. сургалтаа л сайжруул

    0 0 Хариу бичих
  3. MYEAmgalanbaatar batzorig nar demii yum hiij humuusiin setgel sanaa yimuuleed hudlaa ajil hiisen bolj popdohoo boli

    0 0 Хариу бичих