Гэр хорооллын цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгчтэй боллоо

А.Санчир


Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 750 ширхэг ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг нийслэлийн гэр хорооллын 79 цэцэрлэгт бэлэглэжээ. Ингэснээр агаарын бохирдол ихтэй бүсэд байрлаж буй цэцэрлэгүүдийн анги бүлэг бүр дотоод орчны агаарын чанараа сайжруулах боломжтой болсон байна. Энэ нь агаарын бохирдолтод өртөмхий, эмзэг бүлэг гэгддэг 2-5 насны 12 мянга орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн чухал алхам болсон байна.

Өндөр нягтаршилтай, шүүх чадвар сайтай шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, улмаар хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг судалгаагаар тогтоосон юм байна. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн гэр хороололд байрлах 50 цэцэрлэгийг өнгөрсөн жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангасан ажээ.
Энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99  хувь хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлэхийн зэрэгцээгээр агаарыг чийгшүүлдэг. Мөн эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажилладгаараа давуу талтай юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)