Өнөөдөр болох үйл явдал

Eagle.mn


10:00 НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай болон "Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл" дэд хөтөлбөр батлах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. 

10:00 Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгаа танилцуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно. 

Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын хугацаагүй ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийнэ. 

МҮЭХ-ны байранд багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг, эхчүүдийн холбоо хамтран Монголын залуучуудын холбооны 104 тоотод мэдээлэл хийнэ. 

"Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган төрийн ордонд үргэлжилнэ. 

14:00 Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан үйл ажиллагаагаа эхэлж буй "Өсвөрийн эрдэмтэн клуб"-ын нээлт Соёлын төв өргөөний "Б" корпус  Хүүхдийн төв номын санд болох гэж байна

 

 

 

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)