33 дугаар сургууль усан сан, биеийн тамирын танхимтай болжээ

С.Цолмон


Нийслэлийн 33 дугаар бүрэн дунд сургууль дэргэдээ стандартын шаардлага хангасан усан сан, биеийн тамирын танхимтай болжээ. Барилгын ажил дуусч, ирэх сараас ашиглалтад орж, хүүхдүүд хичээллэх боломжтой болох гэнэ.

33 дугаар сургууль нь 3500 орчим сурагчтай бөгөөд биеийн тамирын танхимд нэг дор хоёр ангийн 100 орчим хүүхэд хичээллэдэг байжээ. Тиймээс нэмж спорт заал барих шаардлага гарсан байна. Тус байгууламжийн нэгдүгээр давхарт том буюу 25 м урттай нэг, мөн жижиг буюу гүехэн гэсэн хоёр усан сан барьсан бол спорт заалыг дээд давхарт нь байгуулжээ.

Энэхүү барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэн 2016-2017 он дамжин барьсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гоё мэдээ байна. гол нь тэгээд энэ байгууламжийг стандартын дагуу ашиглахад шаардагдах урсгал зардлыг төсөвд нь суулгаж өгөх хэрэгтэй. гэхдээ бага зэргийн сургалтын төлбөр байхад гэмгүй дээ. үнэгүй юм үнэгүй л болдог. тэгэхээр бас үнэ цэнэтэй байлгах, хариуцлагатай байлгах хэрэгтэй байх

    5 0 Хариу бичих