Өнөөдрийн арилжаагаар 19 компанийн хувьцааны ханш өсчээ

С.Цолмон


Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 181,897 ширхэг хувьцаа арилжсанаас 19  компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК-ийн /JLT/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Адуун чулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.17 хувиар унажээ. Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 234 ширхэг үнэт цаас 22.4 сая төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр "MSE ALL" индекс 1,167.34 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 302 тэрбум 058 сая 130 600 болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)