Татвар төлөгчдийг тоолох ажил орон даяар явагдаж байна

Eagle.mn


Татвар төлөгчдийг тоолох ажлыг энэ  сарын 01- 24-ний өдөр орон даяар зохион байгуулж  байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход зорилгоор энэхүү ажлыг явуулж байна.

Энэ удаагийн тооллогоор татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буй юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Tatvaraar bombogdhono dee

    0 0 Хариу бичих