ХЭҮК Монголын хуульчдын холбоотой хамтарч ажиллана

С.Цолмон


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунанг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхийн Үндэсний Комисс нь Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Хүний эрхийн боловсрол олгох, хуульчдад болон эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээлийг албан ёсоор үндсэн судлах сэдэв болгон оруулсан, шүүгчдэд сургалт явуулах, өмнө нь явуулж ирсэн 8 багц цагийн сургалтыг үргэлжлүүлэх, хүний эрхийн сургалтын 24 төрлийн гарын авлагыг магадлан итгэмжлэлд оруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Мөн Монголын хуульчдын холбоо нь 5500 гаруй гишүүнтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах тусгай төлөвлөгөө гарган, хамтарсан баг ажиллуулж, хүний эрхийн сургалт зохион байгуулах, бусад чиглэлээр хамтрах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Ингээд талууд хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр сургалт юуны түрүүнд явуулах, хүний эрхийн цахим сургалтыг илүү боловсронгуй арга хэлбэрт шилжүүлэн ашиглах, цаашдаа бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. door unen bichjee Ineedtei um

    0 0 Хариу бичих
  2. ХҮНИЙ ЭРХЭЭР ХООЛЛОГСОД

    0 0 Хариу бичих