ФОТО: Олон улсын математикийн олимпиадаас монгол сурагчид шагнал хүртлээ

С.Цолмон


Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртжээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговьаймгийн Замын-Yүдсумын“Үлэмжтэнгэр”сургуулийн 6 “а”ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 “г” ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн “СоогоСeйкeо” дунд сургуулийн 6 “б” ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авчээ. Түүнчлэн багийн ангилалд манай сурагчид 2 баг болж оролцон, хоёул "Хүрэлцом", хүрэл мeдаль хүртсэн байна.

Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.

Дашрамд дурдахад, манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн "ITMO-International Teenagers Mathematics Olympiad"нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)