СТАТИСТИК: Хөгжлийн хэмжүүр, ирээдүйн хөтөч

Eagle.mn


Монгол Улсад Үндэсний Статистикийн хороо үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Тогтвортой хөгжил - Статистик” сэдэвт хоёр өдрийн үндэсний анхдугаар чуулган зохион байгуулагдаж байна.

Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Беате Транкман, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавьж байгаа бөгөөд 21 аймгийн статистикийн мэргэжилтэн, Их сургуулийн эрдэмтэн судлаачид, гадна дотнын хамтарч ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцож илтгэл тавьлаа.

Уг чуулганаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж, анхдагч мэдээллийн сангуудыг харилцан ашиглах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замаа тодорхойлох зорилготой юм.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд:

-Нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн,
-Тогтвортой өсч байгаа эпийн засгийн олон салбартай,
-Нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан,
-Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан,
-Тогтвортой ардчилсан засаглалтай улс болно гэж төсөөлжээ. 

Монгол Улсад Үндэсний Статистикийн хороо үндсэн 320, гэрээт 2489 ажилчин сар, улирал, жил бүр нийгэм эдийн засгийн 48 бүлэг 346 үзүүлэлт бүхий албан ёсны статистик мэдээллийг нийтэд мэдээлэн ажиллаж байна.

Статистикийн тусламжтайгаар өнгөрсөнд хаана байсныг тэмдэглэж, өнөөдөр хаана явааг тодорхойлж, маргааш хаана хүрч болохыг тооцоолох боломжтой юм.

Ийнхүү Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан тоон мэдээллийг иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Тасралтгүй үргэлжлэх мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа бидний хувьд гагцхүү үнэн бодит мэдээллийг статистикийн мэдээллээс авч болох юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. DOTOODIIN NIIT BUTEEGDEHUUNEER HUN ARDAA DUGNEHGUI AZ JARGALAAR DUGNEDEG BOLJ BNA

    0 0 Хариу бичих